Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Оролцоот эпидемиологийн аргачлалаар сургагч багш нар бэлтгэгдлээ

    Мал, амьтан ба нийтийн эрүүл мэндийн оролцоот эпидемиологийн сүлжээний хамтрагч байгууллагуудын Оролцоот эпидемиологийн (PDS/PE) аргачлалаар сургагч багш бэлтгэх 6 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.

    АНУ-ын ОУХА-ын Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл оролцоотойгоор өвчнийг тандан судлах буюу оролцоот эпидемиологи (PDS/PE) аргачлалыг Монгол улсад нутагшуулахыг зорьж байна. Төслийн зүгээс мал эмнэлгийн салбарт хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааг Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Төслийн зорилтот 4 аймгийн хүрээнд оролцоот эпидемиологийн аргачлалыг хэрэгжүүлэх эрх бүхий 48 малын эмч мэргэжилтэн нарыг бэлтгэсэн.

    Энэхүү аргачлалыг Монгол улсад нутагшуулахад дэмжлэг үзүүлэхээр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ын Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны (BHA) ХАА-ын салбарын Малын Эрүүл Мэндийн ахлах зөвлөх Кристин Жост Монгол улсад хүрэлцэн ирж үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэхэд төслийн зөвлөх Б.Энхтуяатай хамтран ажилласан.

    Оролцоот эпидемиологийн сургагч багш бэлтгэх сургалтад Мал, Амьтан ба Нийтийн Эрүүл мэндийн Оролцоот Эпидемиологийн Сүлжээний хамтрагч байгууллагууд (PENAPH)-аас гэрчилгээжсэн 14 мэргэжилтнүүд Увс, Ховд, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгууд болон Нийслэлийн Мал Эмнэлгийн газраас оролцсон байна.

    Төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэгдэж буй эдгээр сургагч багш нар нь цаашид мал эмнэлгийн салбарын тандан судалгааны тогтолцоонд оролцоот эпидемиологийн аргачлалыг нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.


    Other projects implemented under the World Vision Program