Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Орхон аймагт “Аврагч Мазаалай” сургалтын танхим нээгдлээ

    Орхон аймгийн иргэд, хүүхдүүд гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, хамгаалахад суралцах тусгай танхимтай боллоо.

    Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт явагдаж үүнийг дагаад гамшигийн эрсдэл нэгмэгдэж байна. НҮБ-ын “Гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” олон улсын санаачлагыг Монгол улсад түгээн дэлгэрүүлж, орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулан хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор бид “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг АНУ-ын Гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр Улаанбаатар болон Эрдэнэт хотод 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа.

    Энэ төслийн хүрээнд бид Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой байдлын газартай хамтран СӨБ болон ЕБС-д суралцаж буй хүүхдүүд гамшгийн эрсдэлийг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг чадварыг олгох зорилготой “Аврагч Мазаалай” сургалтын танхимыг нээж хүлээлгэн өглөө.

    Онцгой байдлын газрыг түшиглэн байгуулсан сургалтын танхимуудаар дамжуулан сургуулийн өмнөх насны хүүхдүүд, оюутан сурагчид, иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, ажилтан алба хаагчдад болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулж, гамшиг ослыг урьдчилан тодорхойлж, урьдчилан сэргийлэх боломжит арга хэмжээг авах мэдлэг, дадлыг олгож, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж идэвхжүүлэх зорилготой юм.

    "Гамшгийн өмнөх нэг доллар, гамшигийн дараах 7-оос дээш доллартай тэнцдэг гэж ярьдаг. Тиймээс гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнийг хор хохирол багатай даван туулах арга аргачлалд хүүхдүүд, иргэд, байгууллагууд суралуах нь маш чухал юм."  хэмээн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул энэ сарын 15-ны өдөр болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлсэн.



    Other projects implemented under the World Vision Program