СААРАЛ УСНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАСАН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ
Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон, Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулиудад Ариун цэврийн байгууламжийг 2020 онд барьж өгсөн. 2021 онд Хүдэр сумын сургуульд 224 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламжийг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өглөө. Орчин үеийн байгальд ээлтэй тус байгууламжуудын нээлтийг 2021оны 12 сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга н.Энхбат болон Дэлхийн зөн Сэлэнгэ хөтөлбөрийн үйл ажиллагааны ахлагч Ж.Тодгэрэл, орон нутгийн удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулиудын хамт зохион байгууллаа. Хүүхдүүд тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бий боллоо.
Жич: Сургуулийн дотуур байруудад эрэгтэй эмэгтэй хүүхдийн тусгаарлагдсан тус бүр 4 шүршүүр хувцас солих өрөө, тус бүр 8 хүүхэд орох боломжтой эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөтэй бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө болон шүршүүрээс бүрдэж байна.