Европын Холбооноос Монгол Улсад суух элчин сайд хатагтай Аксель Никэйз болон бусад баг бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт 2021 оны 10 сарын 19 болон 20ны өдөр айлчиллаа.
×
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • Сагсай сүмын гэр бүлийн амжилтын түүх

    Дэлхийн Зөн Монгол ОУБ нь төгсөлтийн аргачлалыг Баян-Өлгий аймагт 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү аргачлал нь эмзэг бүлгийн айл өрхийн амжиргааг дэмжих зорилготой юм.

    Баян-Өлгий аймгийн Сагсай суманд амьдардаг Темирбекийн гэр бүл 2018 онд төслөөс 3 үнээ хүлээн авчээ. Темирбек, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 3 жилийн өмнө Төгсөлтийн аргачлалд хамрагдахаас өмнө Темирбек ажилгүй, орлогүйн улмаас гэр бүлээ арай хийн тэжээдэг байв. Сагсай сум 4700 орчим хүн амтай. Аймгийн төвтэй ойр учир хөгжлийн үзүүлэлтээр Монголдоо нилээн доогуур ордог сум. Энэ газар ажил олж, ар гэрээ авч явна гэдэг амаргүй даваа. Ажил олдохгүй учраас хүмүүс аймгийн төвийг бараадах нь олонтой. Тогтмол орлогүй учраас Темирбекийн гэр бүлд хүнсний асуудал байнга үүснэ. Төгсөлтийн аргачлалд хамрагдаас өмнө охиноо эмнэлэгт үзүүлтэл хоол тэжээлийн дутагдалтай хэмээн хэлжээ. Охин нь хоол хүнснээс шаардлагатай амин дэмээ авч чаддаггүй учраас өвчин ойр ойрхон тусна. Энэ мэт олон асуудлууд залуу гэр бүлийн хувьд дааж давашгүй мэт санагдана.

    2018 оны 2 сард Дэлхийн зөн байгууллагаас тэдний гэр бүлийн амжиргааг дэмжих зорилгоор 3 үнээ бэлэглэсэн юм. Энэ нь тэдний хувьд ирээдүйд итгэх итгэл нь болсон юм. 3 үнээгээ өдөр бүр саана, хариулна, хооллоно, хамгаална, үржүүлнэ гээд Темирбекийн ажил дуусахгүй. 3 үнээ нь удалгүй тугаллаж нийт 6 үхэртэй боллоо. Малынхаа сүүгээр ааруул, ээзгий, тараг хийж өөрсдөө хэрэглэхээс гадна ойр хавын айлууддаа зарна. Энэ мэтчилэн 3 жил өнгөрчээ. Тэдний гэр бүл одоо 12 үхэртэй, 78 ямаатай. Анх авсан 3 үнээгээ Дэлхийн Зөнд буцааж өгсөн хэмээн баяртай нь аргагүй хуваалцана. Хоол тэжээлийн дутагдалтай байсан бяцхан охин одоо эрүүл саруул, цовоо сэргэлэн охин болжээ. Мөн хөөрхөн охин дүүтэй болсон. Энэ хавраас тэдний гэр бүл өнгөрсөн хугацаанд цуглуулсан мөнгөөрөө шинэ байшин барьж эхэлсэн.

    Хүнд загас биш загас барих аргыг нь зааж өг гэсэн үг бий. Яг л үүнтэй адил өөрсдөө амжиргаагаа залгуулах боломжийг нь бүрдүүлж өгсөнд Темирбекийн эхнэр талархаж байгаагаа бидэнд хуваалцсан. Темирбекийнхтэй адилхан мянга мянган өрхөд Дэлхийн Зөн ОУБ ирээдүйн итгэл найдвар өгч төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлсээр байна.


    Other projects implemented under the World Vision Program