Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • "САЙН ДУРЫНХНЫ НЭЭЛТТЭЙ ЗАХ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

    2022 оны 12 сарын 5 буюу Олон улсын Сайн Дурынхны Өдрийг тохиолдуулан "Сайн дурын үйл ажиллагаанд хүсэл зоригоороо нэгдье” уриан дор “Сайн дурынхны нээлттэй зах” арга хэмжээг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага хамтран амжилттай зохион байгууллаа.

    Энэхүү арга хэмжээнд сайн дурынхны олон талт үйл ажиллагаа, ялгаатай байдал, ач холбогдлыг сурталчлан таниулсан олон сайн туршлагуудыг танилцуулсан юм. “Сайн дурынхны нээлттэй зах” арга хэмжээнд 500 гаруй сайн дурынхан аймаг, нийслэл, дүүргээс хүрэлцэн ирж оролцлоо. Сайн дурын үйл ажиллагааны дах оролцоог хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, онцгой байдал, боловсрол, хүний эрх, амьдрах орчин, өсвөр үе гэсэн 7 салбараар өртөөчлөн танилцуулж, нэгдсэн ойлголтуудыг өгч байгаагаараа онцлог байв. Мөн “Залуучуудын сайн дурын ажлыг бүртгэх баталгаажуулах журам”-ийн талаар танилцуулж, санал авч хэлэлцлээ. 

    2022 онд Монгол Улсад урьдчилсан байдлаар 24,564 сайн дурынхан нийт 3,4 сая цаг сайн дураар ажилласан бөгөөд энэ нь МУ-ын эдийн засагт 8,6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хувь нэмрийг оруулжээ. Дэлхийн зөн Монгол ОУБ нь сайн дурын үйл ажиллагаанд тогтмол дэмжиж ажилладаг бөгөөд 2022 онд 580 сайн дурынхныг бэлтгэж, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд хамтран ажиллаж байна. 


    Other projects implemented under the World Vision Program