Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд хөрсний ус зайлуулах, шүүрүүлэх байгууламжийн барилга угсралтын ажил эхэллээ
Энэхүү ажил нь Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

"Дасан Зохицох Сан"-гийн санхжүүжилтээр "Улаанбаатар хотын гэр хорооллын үерийг даван туулах чадавхийг бэхжүүлэх төсөл"-ийг Дэлхийн Зөн ОУБ, НҮБХабитат-тай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд СХД-ийн 40 дүгээр хорооны "Хилчин хотхон"-ы хойд хэсэгт хөрсний ус зайлуулах, шүүрүүлэх хоолойн барилга угсралтын ажил 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлж байна.

Барилгын зураг төслийг "Би Ди Инженеринг ХХК" гүйцэтгэсэн бөгөөд барилга угсралтын ажлыг "Хангилцаг ХХК" гүйцэтгэх юм. Энэхүү ажил хийгдсэнээр нийтдээ 7 га орчим талбай үерийн эрсдэлээс хамгаалагдаж, тухайн орчмын 400 гаруй өрх айлууд хөрсний ус хальж гарч ирэх асуудлаас ангижрах юм.
