Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР: Барилгын материал нийлүүлэх

    -

    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР


    Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол ОУБ, Бор-Өндөр 2 ОНХ, ‘’Байшин төсөл’’ нь “Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд 10 өрхийн амины сууц барих зориулалтаар барилгын материал нийлүүлэх  нийлүүлэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авна уу.

    Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн

    11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

    Үнийн санал хүлээн авах хаяг:

    1. 1. Дэлхийн Зөн Монгол ОУБ, Төв оффис: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 хороо, 13-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 49-р барилга Соманг плаза, 4-р давхар, ресейпшн,  Утас: 70155323-120, 119, 100
    2. 2. Дэлхийн Зөн Монгол ОУБ, Бор-Өндөр 2 ОНХ:  Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4-р баг, Эрдэнэ төв, 2 давхар, Бор-Өндөр 2 ОНХ-ийн ажлын байр, Утас: 70562216

    Other projects implemented under the World Vision Program