СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР: БЗД жорлон
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Мэдээлэл Технологи, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь Баянзүрх дүүргийн 21, 31, 32-р хорооны гэр хорооллын 25 өрхийн хашаанд нэвчилтгүй суурийн нүхтэй нүхэн жорлон барьж гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 11.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100,119,120,