СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР тээврийн үйлчилгээ
Дэлхийн Зөн Монгол Oлон Улсын Байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Мэдээлэл Технологи, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь:
1. Зорчигч тээвэрлэх үйлчилгээ
2. ‘’Toyota’’ cуудлын автомашины засвар үйлчилгээний гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултад оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал, холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 11.00 цаг хүртэл:
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресепшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100,119,120,