Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР: Хорголжин тэжээл

    Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь “Зудын хариу үйлдэл” төслийн хүрээнд худалдан авах ‘’ХОРГОЛЖИН ТЭЖЭЭЛ’’ нийлүүлэх нийлүүлэгч сонгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

    1. Багц 1. Баян-Өлгий аймгийн 3 сумын 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    2. Багц 2. Ховд аймгийн 3 сумын 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    3. Багц 3. Увс аймгийн 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    4. Багц 4. Завхан аймгийн 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    5. Багц 5. Говь-Алтай аймгийн 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    6. Багц 6. Хөвсгөл аймгийн 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх

    7. Багц 7. Хэнтий аймгийн 480 өрхөд 96000кг хорголжин тэжээл нийлүүлэх 

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авна уу.

    Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө хүлээн авна.

    Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот

    Харилцах утас: 70155323 -121, 94075323


    Other projects implemented under the World Vision Program