СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР: Хүүхдэд ээлтэй өрөө
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөл нь:
1. Багц 1. Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн байцаах албаны ‘’Хүүхдэд ээлтэй өрөө’’-ний барилгын засварын ажил
2. Багц 2. Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албаны ‘’Хүүхдэд ээлтэй өрөө’’ –ний барилгын засварын ажил -ын гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авна уу.
Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.
Үнийн санал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол ОУБ, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн,
Харилцах утас: 70155323 -100, 120, 119