СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь хүүхэд хамгаалал ба оролцоог нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь “Хүүхэд хамгаалал ба оролцоо” техникийн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий Боловсролын Сургуулийн Хүүхэд хамгааллын бодлогын (ХХБ) хэрэгжилтэд үнэлгээ хийж, үнэлгээний дүнд тулгуурлан ХХБ-ыг шинэчлэх, шинэчилсэн бодлогыг хэрэгжүүлэх зөвлөмж бүхий гарын авлага болон хэрэгжилтийг үнэлэх өөрийн үнэлгээний арга зүйг боловсруулах ажлын гүйцэтгэгч баг сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон баг, хамт олон Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын itgemjit_gankhuyag@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100, 120, 119