СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: БАРИМТАТ ВИДЕО

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдийг ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН БАРИМТАТ ВИДЕО ХИЙХ ажлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Баримтат видео нь АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, “Зудын Яаралтай Хариу Арга Хэмжээ” төслийн хэрэгжилтийг харуулсан 13-15 минутын богино хэмжээний цогц бүтээл байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж, сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авна уу.
Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот
Харилцах утас: 70155323 -121, 94065323