Сонгон шалгаруулалт: Оёмол бүтээгдэхүүн

Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь ‘‘Оёмол бүтээгдэхүүн’’ нийлүүлэх сонирхолтой этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаягт сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг албан тоотоор илгээж бүрдүүлэх бичиг баримтын мэдээллийг авна уу.
Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот
Харилцах утас: 70155323 -121, 94055323