СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: Сургалтын байгууллага

СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Газар, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь 2023-2025 онуудад сургалтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээд болон хувь хүнийг сонгон шалгаруулалтанд өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:
1. Мэргэжил олгох сургалт: Мужаан, гагнуурчин, үсчин, гоо сайхан, газар тариалан эрхлэх, хүлэмжийн аж ахуй, нарийн боов, тогооч, гуталчин, оёдолчин, хүнд машин механизм, дархан, сантехник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэх мэт
2. Нэмүү өртгийн сүлжээний сургалт: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (органик бүтээгдэхүүн-лаа, саван, давсан урлал, ноос, эсгий урлал, шүр сувсан урлал, арьсан урлал гэх мэт), бүтээгдэхүүн хөгжүүлэх, загвар дезайн гаргах, бүтээгдэгүүний өртөг тооцоолох арга зүй, бизнесийн ашигтай загварчлал, Онлайн худалдаа, Сошиал медиа хөгжүүлэлт, Маркетинг, Бичил болон жижиг дунд бизнес эхлүүлэх, эрхлэх, хөгжүүлэх, Бүлгээр ажиллах менежмент, Санхүүгийн менежмент, Бизнесийн ур чадвар суулгах, Бизнес төсөл бичих гэх мэт
3. Хүнсний үйлдвэрлэл: Хоол зүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэх технологи, ногоо нөөшлөх, даршлах, сүү цагаан идээ боловсруулах гэх мэт
4. Хөдөө аж ахуйн сургалт: Төмс, хүнсний ногооны тариалан, зөгий, гахай, тахиан аж ахуй эрхлэгчдэд болон малчдад зориулсан сургалт гэх мэт
5. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт: Хүүхдийн эрх, Хүүхэд Хамгаалал, Хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн оролцоо, Нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр иргэдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, хялбаршуулсан гарын авлага, сургалтын багц, танилцуулах брошур бэлтгэх гэх мэт
6. Хувь хүний хөгжил, хандлага сэтгэлгээг өөрчлөх сургалт: Хандлага дадал сэтгэлгээг өөрчлөх, хүмүүжлийн эерэг арга, сэдэлжүүлэх, Гэрээр айлчлагч, Төгсөлтийн аргачлалд хамрагдсан өрхүүдэд хувийн санхүүгийн менежмент, орлого зарлагын тооцоолол гэх мэт
7. Сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө, сургалт: Хүүхэд гэр бүлд зориулсан сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө гэх мэт
8. Хүүхэд хөгжлийн сургалт: Хүүхдийн оролцоо, өөртөө итгэх итгэл, багаар ажиллах, санхүүгийн менежмент, хувь хүний хөгжил, мэргэжил сонголт, тэтгэлэг хэрхэн авах, амьдрах ухаан, гэр бүлийн боловсрол, өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох гэх мэт
9. Хөгжлийн бэрхшээлтэй хүн/хүүхдийг хөгжүүлэх сургалт: Хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, сэргээн засал гэх мэт
10. Архины хамааралтай иргэд рүү чиглэсэн сургалт: Архины хамааралтай гэр бүлд зөвлөн туслах, хандлага дадлыг өөрчлөх гэх мэт
11. Сэтгүүлч клубын хүүхдүүдэд зориулсан сургалт: Мэдээ бэлтгэх, видео програм дээр ажиллах, зураг авах, баримтат кино хийх, сурвалжлага авах чиглэлээр гэх мэт
12. Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх сургалт:
13. Хамтарсан багуудыг чадваржуулах сургалт: Кейс илрүүлэх болон хариу үйлчилгээг үзүүлэх арга зүй, хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чадваржуулах гэх мэт
14. Сайн дурынхан болон гэрээр айлчлагч нарт зориулсан сургалт: Архины хамааралтай гэр бүлд зөвлөн туслах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд зөвлөн туслах арга зүйд суралцах, зан үйл, харилцаа, хандлага, хүүхэд хамгааллын үндсэн ойлголтууд, сайн дурынхан гэж хэн бэ?гэх мэт
15. Сүм чуулганы удирдагч нарт зориулсан сургалт: Засаглал, байгууллагын стратеги төлөвлөлт, алсын хараа боловсруулах, хэлэлцээр хийх аргагчлал, өөрчлөлтийг удирдах, нийгмийн чиглэлийн төсөл боловсруулах аргагчлал, эдийн засгийн бичил санхүүжилт босгох арга техник хувьсан өөрчлөгдөх хөгжил, нийгмийн үйлчлэл гэх мэт
16. Хог хаягдлын менежментийн сургалт: Хог хаягдлыг ангилан хаях, зориулалтын хогийн саванд хийж хэвших, байгаль орчноо хамгаалах, цэвэр цэмцгэр байлгах, байгаль орчинд ээлтэй, техник эдийн засгийн хувьд үр ашигтай технологиор боловсруулж үр ашигтай зарцуулах арга гэх мэт
17. Уур амьсгалын өөрчлөлтийн сургалт: Уур амьсгалын өөрчлөлm, нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгах дасан зохицох арга хэмжээний талаар төслийн үр шим хүртэгчдэд мэдлэг олгох гэх мэт
18. Байгууллагын ажилтныг чадавхжуулах сургалт: Ажлын өргөдөл хэрхэн бичих, зах зээл дээр ажил хэрхэн хайх тухай (Outplacement Training)
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултад оролцох тухай хүсэлтийг албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар 404 тоот ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -119, 94075323