Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ

    Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь доорх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээдийг ЗУДЫН ҮЕИЙН ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТҮРГЭВЧИЛСЭН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ажлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Уг үнэлгээ нь АНУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, “Зудын Яаралтай Хариу Арга Хэмжээ” төслийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэнэ.

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авна уу.

    Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 06 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

    Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот

    Харилцах утас: 70155323 -121, 94065323


    Other projects implemented under the World Vision Program