СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ: Хэвлэл, бараа материал, тээвэр
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь доорх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой хувь хүн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
1. Офсет хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх
2. Бэлэг дурсгал, хаяг, реклам самбар, өргөн форматын хэвлэлийн үйлчилгээ үзүүлэх
3. Ахуйн хэрэглээний бараа нийлүүлэх
4. Бөс бараа, туслах материал нийлүүлэх
5. Гар урлал: Шингэн шилэн урлал, органик гар урлал, сувсан урлал, шигтгээн урлал, цаасан урлал, давсан урлал, нэхмэл урлал, хэрээсэн хатгамал, дайлан урлал, зүүмэл даавуун урлалын туслах материал нийлүүлэх
6. Зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх бичиг баримтыг хүлээн авна уу.
Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот
Харилцах утас: 70155323 -121, 94075323