Сонгон шалгаруулалт: ХҮНС

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Мэдээлэл Технологи, Ханган Нийлүүлэлтийн Нэгж нь ‘’Гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ’’ төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 75 өрх, Баянбулаг сумын 75 өрх, Завхан аймгийн Отгон сумын 75 өрх, Алдархаан сумын 75 өрх нийт 300 өрхөд зориулж доорх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийг яаралтай худалдан авахаар төлөвлөж байгаа тул сонирхосон этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
- 1. Гурил 50 кг савалгаатай 15,0тн
- 2. Ургамлын тос 5л савалгаатай 1,500л
- 3. Цагаан будаа 5кг савалгаатай 3,000кг
- 4. Элсэн чихэр 2 кг савалгаатай 600кг
- 5. Гоймон 3 кг савалгаатай 900кг
- 6. Жимсний өтгөрүүлсэн жүүс /чацаргана, аньс, нэрс гэх мэт/ 0.5л савалгаатай 300л
- 7. Та чи органик жигнэмэг 300гр савалгаатай 300 ширхэг
- 8. Хивэг 25 кг савалгаатай 37,5тн
Үнийн санал, гарал үүслийн бичиг, нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл, хэрэв 4 сум тус бүрт 14,723кг барааны хүргэлтийг хийх боломжтой бол тээврийн зардлын тооцооллын мэдээллийг procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 10.00 цагт багтаан илгээнэ үү.
Хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар,
Мэдээлэл Технологи, Ханган Нийлүүлэлтийн Нэгж, Харилцах утас: 70155323 -120, 119