Сонгон шалгаруулалт: Хүүхэд хөгжлийн талбайн тохижилтийн ажил
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол ОУБ, ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ төсөл нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн ‘’Хүүхэд хөгжлийн талбайн тохижилтийн ажил’’-ын гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж сонгон шалгаруулалтын бичиг баримтыг хүлээн авна уу.
Битүүмжилсэн ЭХ ХУВЬ үнийн саналын бичиг баримтыг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авна.
Үнийн санал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол ОУБ,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн,
Харилцах утас: 70155323 -100, 120, 119