СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

НЭГ. ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих үе тэнгийн сургагч, дэмжих бүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр 2021 оны 10 дугаар сараас ажиллаж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь төслийн зорилтот 5 газарт хөгжлийн бэрхшээлтэй 30 үе тэнгийн сургагч бэлтгэх, 25 дэмжих бүлэг байгуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүй, нийгэм, эрүүл мэнд, боловсролын үйл ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмжих орон нутагт түшиглэсэн тогтолцоог бэхжүүлэх зорилготой.
Зөвлөх багаас үе тэнгийн сургагч бэлтгэх хөтөлбөрт хамрагдах, цаашид олж авсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан дэмжих бүлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль эрх зүй, бусад чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулах зарыг түгээж байна.
ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ
Төслийн зорилтот таван газар болох Сүхбаатар, Увс, Сэлэнгэ аймаг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжих бөгөөд аймаг, дүүрэг тус бүрээс 6, нийт 30 хүнийг сонгон шалгаруулна.
ГУРАВ. ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
Нийт 12 сар /2021 оны 02 дугаар сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл/-ын хугацаанд үргэлжилнэ.
ДӨРӨВ. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Зорилтот аймаг, дүүрэг бүрээс тус бүр 6 хүн сонгох бөгөөд үүний 3 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн, 3 нь хөгжлийн бэрхшээлтэй хүний/хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч байх;
- Төслийн зорилтот 5 газрын харьяалалтай байх;
- Хүний эрхийг дээдлэн хүндэлдэг байх;
- Хөтөлбөр дууссаны дараа үргэлжлүүлэн сайн дураар ажиллах хүсэл, сонирхолтой;
- 18-50 настай байх;
- Бүрэн бус дундаас дээш боловсролтой;
- Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх чин хүсэл, эрмэлзэлтэй байх;
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд тогтвортой ажиллах, бүх үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай;
- Төлөвлөх, тайлагнах чадвартай;
- Сурсан мэдлэг, ур чадвараа ашиглан хэрэгцээтэй хүмүүст зөвлөх, мэдээлэл өгөх чин хүсэлтэй байх.
ТАВ. ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
Хөтөлбөр нь дараах 4 үе шаттай:
Нэгдүгээр шат: Сонгон шалгаруулалт
Хөтөлбөрт оролцохыг хүсэгчид нь зар дээр өгөгдсөн холбоосоор нэвтрэн цахимаар бүртгүүлнэ. Мөн бүртгэлийн хуудсыг хэвлэн авч гараар бөглөн доор өгөгдсөн хаягийн дагуу биеэр бүртгүүлж болно. Сонгон шалгаруулалтын баг нийт ирүүлсэн материалтай танилцаж, хөтөлбөрт оролцогч 30 хүнийг сонгон шалгаруулна.
Хоёрдугаар шат: Хамтын ажиллагааны гэрээ
Хөтөлбөрт хамрагдахаар сонгон шалгарсан 30 хүнтэй хамтран ажиллах, тогтвортой байдал, оролцооны талаар гэрээ байгуулна.
Гуравдугаар үе шат: Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт
Хөтөлбөрт оролцогч нийт 70 цагийн хөтөлбөр бүхий сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдана. Сургалтыг дараах сэдвийн хүрээнд зохион байгуулна. Үүнд:
- Хүний эрх, ялгаварлан гадуурхалт - 8 цаг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах аргазүй, хандлага -16 цаг
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх, хохирогчдыг хамгаалах - 8 цаг
- Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах SASA (Эхэл, Таниул, Дэмж, Үйлд) сургалт - 16 цаг
- Иргэдийн дуу хоолой, түүний үр нөлөө аргачлал - 16 цаг
- Би үнэ цэнэтэй- Өөртөө урам өгөх цаг - 6 цаг
Хичээлийг мэргэжлийн сургагч багш нар заах ба сургалтын холбогдох бүх зардлыг хөтөлбөрөөс хариуцна.
Дөрөвдүгээр шат: 25 дэмжих бүлэг байгуулах, чадавх бэхжүүлэх, зөвлөгөө өгөх туршилтын үйл ажиллагаа
Сургагч багшийн манлайлал, оролцоотойгоор төслийн зорилтот 3 аймаг, 2 дүүрэгт тус бүр 5, нийт 25 дэмжих бүлгийг байгуулж дараах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ. Үүнд:
- Дэмжих бүлгийн оролцогчдыг тодорхойлох;
- Дэмжих бүлгийн гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хувь хүний хөгжил, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг таних, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чиглэлээр ойлголт өгч, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хууль эрх зүй, нийгмийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ур чадварыг нь бэхжүүлэх;
- Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах.
ЗУРГАА. ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Та хөтөлбөрт хамрагдсанаар:
- Хувь хүний хөгжил, хууль эрх зүй, манлайлал, нийгмийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг, ур чадвар дээшилнэ;
- Зорилго нэгтэй хүмүүсээр танилын хүрээгээ тэлэх, нэг баг болон ажиллах, харилцан суралцана;
- Нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг манлайлах чадвартай болно.
ДОЛОО. УРАМШУУЛАЛ
Сонгогдсон сургагч багшид хөтөлбөр хэрэгжих хугацаанд урамшуулал олгоно.
НАЙМ. ХӨТӨЛБӨРТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Хөтөлбөрт бүртгүүлэх хүмүүс дараах зүйлийг анхаарна уу.
- 2022 оны 01 дүгээр сарын сарын 27-ны өдрөөс цахимаар бүртгүүлнэ.
- Бүртгэл нийт 15 хоног, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх цахим хаяг: https://forms.office.com/r/cQA...
Материал хүлээн авах шуудангийн хаяг: tumenjargal_basan@wvi.org
Биеэр авчирч өгөх хаяг:
Улаанбаатар хотод: УБ хот, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, Соманг плаза, 4 давхар, Дэлхийн Зөн Монгол ОУБ
Сэлэнгэ аймагт: 99149447, 70363001
Увс аймагт: 88753013
Сүхбаатар аймагт: 89774047, 70510999
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 90341962, 88026982 утсаар лавлана уу.