Сонгон шалгаруулах тухай зарлал
Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх ханган нийлүүлэгч сонгон шалгаруулах тухай зарлал
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн үйл ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд доорх хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг худалдан авах хэрэгцээтэй байгаа болно. Нийлүүлэх эрх бүхий этгээдийг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:
1. Хадуур/ 45-50 морины хүчин чадалтай/- 4 ширхэг
2. Сийрүүлэгч / 45-50 морины хүчин чадалтай/- 4 ширхэг
3. Хүрз/ Газар тариалангийн зориулалттай/ - 40 ширхэг
4. Тармуур /Газар тариалангийн зориулалттай/ 40 ширхэг
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээлэл болон бүрдүүлэх материалын жагсаалтыг авна.
Оролцогчийн үнийн санал болон холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 15:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -156