×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ENG
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах төсөл

    Хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг нэмэгдүүлж улмаар орон нутгийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт өртсөн хүн ам, өрхөд тусламж үзүүлэхэд нөлөөлөх зорилготойгоор дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэв.

    Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах” төсөл нь “Сургуулийн цогц аюулгүй байдал” олон улсын санаалчилгыг Монгол улсын боловсролын салбарт нэвтрүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжсэн.

    Төсөл “Сургуулийн цогц аюулгүй” байдлын гурван тулгуур болох Сургуулийн барилга байгууламжийн аюулгүй байдал; Сургуулийн гамшгийн менежмент; Гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах чиглэлээр хэрэгжсэнээс дараах томоохон үр дүнгүүд гарсан.

    • Төслийн хүрээнд “Өсвөрийн аврагч” бүлгийн хүүхдүүдийнудирдан зохион байгуулсан гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах чиглэлийн сургалтанд нийт 14,686 хүүхэд, мөн багш, ажилтан эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 2,470 хүн хамрагдсан.
    • “Сургуулийн цогц аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулагдаж сургуулийн гамшгийн менежмент, аюулгүй байдалд хамааралтай бодлого, стандартыг сайжруулах тал дээр шийвэр гаргагч нарт нөлөөлөх санал, зөвлөмж гарган харьяа төрийн байгууллагуудад хүргэсэн.
    • БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургуулийн багш ажилтануудад зориулсан “Сургуулийн гамшгийн менежмент” гарын авлагыг боловсруулан гаргасан.