Сургуулиуд хүүхэд хамгааллын бодлоготой боллоо
Дэлхийн Зөн Монгол ОУБ 2018 оны 9 дүгээр сарын 18-нд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон
“ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгаалал” удирдах ажилтны сургалт, семинар

Дэлхийн Зөн Монгол ОУБ 2018 оны 9 дүгээр сарын 18-нд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агенлаг“ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгаалал” удирдах ажилтны сургалт, семинарыг зохион байгуулсан.
Улаанбаатар чуулга “Их танхим”-д болсон уг арга хэмжээнд нийслэлийн бүх сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сурагчид, НҮБ-ийн Хүүхдийн сан болон салбарын яам, Багш нарын мэргэжил дээшлүүлэх инстетут, албан бус боловсролын төвүүдээс 600 орчим төлөөлөл оролцлоо.
Сургалт, семинараар өнгөрөгч 8-р сард Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны боловсруулан батласан “ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрхэн хэрэгжүүлэх аргазүйн сургалт мөн хийгдэв.
ДЗОУБ хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлж ирсэн туршилгаасаа хуваалцаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд мөн тодорхой заавар чиглэлийг бодлого хэрэгжүүлэгч нарт өгсөн.
Мөн Монгол Улсын Засгийн газар 2019 онд улс төрийн өндөр дээд хэмжээний форумыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Үндэсний Хөгжлийн Ассоциаци хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн Газар Тогтвортой Хөгжлийн Зорилтдоо хэрхэн хүрэх талаар оролцогчдын саналыг авч байлаа.