×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ENG
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Суурин Төлөөлөгчийн Мэндчилгээ


    Хүндэт хамтран зүтгэгч, хамт олон, анд найзуудаа

    Дэлхийн Зөн Монгол байгууллагын 2017 оны санхүүгийн жил амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Байгууллагын маань хувьд Монгол улсын хөгжлийн чиг хандлага, дэлхий дахины санхүүгийн байдлаас шалтгаалан тулгарч буй бэрхшээл, өөрчлөлтөд илүү идэвхтэй, нээлттэй хандахыг зорин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд бид үйл ажиллагааныхаа процессыг хялбаршуулж, түншлэлийн хүрээгээ тэлэх болон төсөл хөтөлбөрүүддээ хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, өрхүүдийг хамруулахад гол төлөв чиглэсэн.

    Монгол улсад өнгөрсөн 20 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа тууштай явуулсан байгууллагын хувьд Дэлхийн Зөн, хандив өгөх соёлыг Монгол үндэстний өгөөмөр ёс заншилтай уялдуулан бий болгохоор ажиллаж байна. Бид төслүүдээ “Монголчууд Монголчууддаа туслая” уриан дор төр засгийн байгууллага, корпораци, сан, нийгэмлэг болон хувь хүмүүстэй хамтран амжилттай хэрэгжүүлж чадсан. Зорилтот бүлгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлд туслах хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийн оролцоо нэмэгдсээр байгаад бид туйлын баяртай байгаа.

    Дэлхийн Зөнгийн энэ оны тайлан дээр тусгагдсан амжилтууд нь зөвхөн байгууллагын маань амжилт бус, харин нийт хамтран ажилласан хүүхдүүд, гэр бүл, орон нутгийн иргэд, сайн дурын ажилтан, төрийн байгууллагуудын амжилт юм. Өөрсдийнхөө төдийгүй бусдын төлөө гэсэн сэтгэлээр шургуу хөдөлмөрлөж чадсан орон нутгийн иргэд, хүүхдүүд бол жинхэнэ баатрууд билээ. Бидэнтэй хамтран ажилласан хүмүүс эргүүлээд орон нутагтаа сайн сайхныг бүтээж буйг харахдаа би бахархалтай байна.

    Дэлхийн Зөнгийн 2017 оны үйл ажиллагаатай цаг гарган танилцаж байгаа та бүхэнд баярлалаа. Монгол хүүхдийн бүрэн дүүрэн амьдралын төлөөх амжилт, бүтээлээр дүүрэн дараагийн нэг жил ирж буй гэдэгт итгэлтэй байна.



    Филип Ийвэрт

    Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Суурин Төлөөлөгч