Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Европын Холбооноос Монгол Улсад суух элчин сайд хатагтай Аксель Никэйз болон бусад баг бүрэлдэхүүн Сэлэнгэ аймагт 2021 оны 10 сарын 19 болон 20ны өдөр айлчиллаа.

    Айлчлалд Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Ёорн Розенберг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, Каритас Чех Репаблик байгууллагын суурийн төлөөлөгч Яана Зилкова, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэг, Грант бүрдүүлэлт, хэрэгжилт хариуцсан захирал Г.Энхзул, Грант бүрдүүлэлт, хэрэгжилт хариуцсан менежер Д.Болатбек, Сүхбаатар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг даргын орлогч И.Чулуунболд, Сэлэнгэ аймгийн ГБХЗХГ-ын дарга П.Оюун болон хамтарсан багийн төлөөлөл нар оролцлоо.

    Энэхүү айлчлалын үеэр Европын холбооны дэмжлэгтэйгээр “Дэлхийн зөн Монгол” ОУБ болон “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” ИНБ-уудыг чадавхижуулах төслийн үйл ажиллагаатай танилцсан.  Айлчлалын хүрээнд Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ, ГБХЗХГ, төслийн үр шим хүртэгч ИНБ-ууд, иргэд, хүүхдүүдийн төлөөллүүдтэй хэрэгжилтийн үр дүнгийн талаар ярилцан тулгарч буй саад бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.



    Other projects implemented under the World Vision Program