×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Сэлэнгэ Орон Нутгийн Хөтөлбөр (ОНХ)-т Хөгжлийн Чиглүүлэгч

    2019-09-13 09:00 - 2019-10-11 17:30
    Сэлэнгэ аймаг

    Албан тушаалын зорилго, үүрэг:

    Хөгжлийн Чиглүүлэгч нь орон нутагт ажиллах бөгөөд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүл хандивлагчид дэмжигчид болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын ажилтнуудын хамт орон нутагт хувьсан өөрчлөгдөх хөгжлийг чиглүүлэх үүргийг хүлээнэ. Хөгжлийн чиглүүлэгчийн гол зорилго нь орон нутгийн өөрчлөлтийн төлөө түншлэгчдийг зуучлах, хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг тогтвортойгоор сайжруулах орон нутгийн санал санаачлагыг дэмжин, тэднийг чадваржуулан ажиллах үүрэгтэй.

    Ажилтан нь тухайн Орон Нутгийн Хөтөлбөрийн Менежерт ажлаа тайлагнана.

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    Мэдлэг, туршлага:

    • Нийгмийн шинжлэх ухаан, хөгжлийн болон бусад холбогдох чиглэлээр бакaлаврын зэрэг эзэмшсэн байх;
    • Олон нийтээр удирдуулсан хөгжлийн ажлын талаархи ойлголт сайн, чиглүүлэх ур чадвар эзэмшсэн байх;
    • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай;
    • Орон нутгийн хөгжил, төслийн менежментээр ажилласан 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай;

    Ур чадвар, чадамж:

    • Багаар ажиллах чадвартай, багийн сайн тоглогч байх;
    • Зохион байгуулах, аливаад нягт нямбай ханддаг байх;
    • Дүн шинжилгээ, судалгаа хийх, асуудал шийдвэрлэх;
    • Янз бүрийн бүлгийн хүмүүстэй үр дүнтэй харилцаа тогтоох;
    • Дэлхийн Зөн Байгууллагын эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлсийг мөрдөж ажиллах;

    Өргөдөл гаргах журам: (Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын ажилтан зөвхөн эхний 2 материалыг бүрдүүлж өгнө)

    • Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын ажлын анкет:
    • Дагалдах захидал (Cover Letter)
    • Боловсролын Гэрчилгээ, Дипломын Хуулбар
    • Иргэний үнэмлэхний хуулбар

    Жич: Сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдана. Үе шат бүрээс шалгарсан ажил горилогч дараагийн шатны шалгаруулалтанд дуудагдана.

    Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 17:30 цаг хүртэл.

    Хаяг: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Алтанбулаг төвийн 2-р давхарт, Дэлхийн Зөн Сэлэнгэ ОНХ,

    Утас: 70362548


    Other projects implemented under the World Vision Program