ТЕНДЕРИЙН УРИЛГА: Ариун цэврийн байгууламж
Огноо: 2022-06-09
Тендер шалгаруулалтын дугаар: 71/22SC – М219369
Тендер шалгаруулалтын нэр: Ховд аймгийн Манхан сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулсан шинэ технологид сууриласан ариун цэвэр, эрүүл ахуйн цогц байгууламжийн өргөтгөлийн ажил
Нийт төсөвт өртөг: 300,000,000₮ (Гурван зуун сая төгрөг)
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр " Ховд аймгийн Манхан сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулсан шинэ технологид сууриласан ариун цэвэр, эрүүл ахуйн цогц байгууламжийн өргөтгөлийн ажил"-г гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 200,000,000₮ /хоёр зуун сая төгрөг/-с дээш байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Cанал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
- Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын тоо: 2019, 2020, 2021 оны аль нэг жилд доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм.
- Зураг төсөл боловсруулах байгууллага нь: ЗТ-2.1; 6.1; 6.3; 11.1;
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: БА-8.1; 2.1; 6.1; 6.2; 6.3;
- Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
- Дотоодын давуу эрх тооцохгүй.
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 10 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу тендерт оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж тендерийн бичиг баримтыг хүлээн авна уу.
Тендерийн бичиг баримт хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол ОУБ Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресепшн ЭХ ХУВЬ битүүмжилсэн тендерийн бичиг баримтыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100,119,120,