Турк, Сири улсууд хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэв

• Дэлхийн зөн байгууллага хохирлын хэмжээг газар дээр нь үнэлж, яаралтай тусламжийн арга хэмжээг бэлтгэж байна.
• Дэлхийн зөн байгууллага газар хөдлөлтийн дараа хүүхэд, ард иргэдэд тусламж үзүүлэн ажиллаж байна.
Орон нутгийн цагаар 23:00 цагийн байдлаар Туркт амь үрэгдэгсдийн тоо 1,762 гаруй болж, Сирид амиа алдагсдын тоо 900-д ойртсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.
AMMAN 2023.2.6 - Дэлхийн зөн байгууллага даваа гарагийн өглөө болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэн нүүлгэн шилжүүлсэн хүүхдүүд болон ард иргэдэд тусламж үзүүлэн ажиллаж байна. Газар хөдлөлт нь Туркийн зүүн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт өргөн хүрээг хамарч, 2700 гаруй хүн амиа алдаж, олон хүн дарагдсан байна. Шинээр нас барсан, бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо цаг тутамд нэмэгдэж байна.
"Биднийг унтаж байхад байшин чичирч эхлэв. Би тэр даруй хүүхдүүд рүүгээ гүйж, аль хүүхдээ гартаа тэвэрхээ ч мэдэхгүй байлаа. Хаалга хүртэлж зай маш хол санагдсан, хэдхэн минутын үйл явдал жил шиг урт санагдаж би маш их айж, шоконд орсон. Тэр айдас газар хөдлөлтийн дараа ч үргэлжилсээр байна. Ихэнх хүмүүс цас бороонд гудамжинд явж, олон байшин барилга нурж, олон хохирогчид, нурангин дор үлдсэн хэвээр байна." Сирийн хойд хэсэгт байрлах Дэлхийн зөн байгууллагын ажилтан
“Хахир өвлийн дундуур Сирийн хойд хэсэг болон Туркийн өмнөд хэсэгт олон мянган хүнд нөлөөлж болзошгүй энэхүү аймшигт газар хөдлөлтийн улмаас аль хэдийн үнэхээр эмзэг болсон хүүхдүүд, гэр бүлүүд үндсэндээ ганхаж байна. Энэ гунигтай мэдээнд би сэтгэлээр маш их уналаа. Бид хохирсон хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Бид тусламжийн ажлыг хэрхэн дэмжиж чадахаа хурдан үнэлэхийн зэрэгцээ Турк, Сири дэх ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Үүссэн нөхцөл байдал нь Турк, Сирийн бүх хүмүүст үнэхээр хүнд тусаж байна." Дэлхийн Зөн ОУБ-ын Сирийн хямралд хариу арга хэмжээ хариуцсан захирал Йохан Муйж