“Тэжээлийн ургамал тариалах зөвлөх” сонгон шалгаруулж авах ажлын зар
Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг
Зорилго: Зөвлөх нь төслийн зорилтот орон нутгийн малчдад “Малын тэжээлийн ургамал тариалах” мөн малын нэмэлт тэжээл бэлтгэх чадавхыг нэмэгдүүлэх сургалт, дадлага үйл ажиллагаа зохион байгуулах. Орон нутгийн удирдлага, ХАА-ын мэргэжилтнүүдийн мал аж ахуйн менежментийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөдөө аж ахуйн зөвлөх нь төслийн зорилтот 4 аймгийн 4 суманд тэжээлийн ургамал тариалах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж үр шимийг орон нутгийн малчидтай хамтран гаргах юм.
Төслийн хугацаа: 8 сар
Хамрах хүрээ: Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс
Зөвлөх-д тавигдах шаардлага:

Боловсрол:
Малзүйч, Тэжээл, бэлчээрийн технологич, МАА-н үйлдвэрлэлийн менежер болон ижил төстэй чиглэлээр дээд боловсролын бакалавр/магистр, түүнээс дээш зэрэгтэй
Малын тэжээл, тэжээллэг, бэлчээр судлалын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн
Туршлага:
Малын тэжээллэг, тэжээл үйлдвэрлэл, бэлтгэлийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Хөрс судлаач, агротехникч, малын тэжээлийн ургамал тариалах, малын тэжээллэгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх
Мэдлэг, ур чадвар:
Малын тэжээллэг, тэжээл үйлдвэрлэлийн менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх, таримал хадлан, бэлчээр бий болгох, ашиглах, төрөл бүрийн тэжээл, тэжээлийн түүхий эдийг үнэлэх, нөөцийг илрүүлэх, тэжээл үйлдвэрлэх, ашиглах ажлыг зохион байгуулах чадвартай
Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай, компьютер, гадаад хэлний зохих мэдлэгтэй, Монгол хэл, бичгийн дүрэм, найруулга зүйг бүрэн эзэмшсэн
Тэжээлийн нэг ба олон наст ургамлын биологийн онцлог, төрөл сортууд, тариалах технологи, тэжээл бэлтгэх, хадлан бэлчээр бий болгох, сайжруулах арга, технологи зэрэг асуудлаар төслийн ашиг хүртэгчдэд мэдлэг, мэдээлэл олгох, сургалт зохион байгуулах чадвартай байх
Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн, тайлагнах чадвартай байх
Танхим болон дадлага хосолсон хэлбэрээр энгийн үг хэллэг ашиглан суралцагч нарт сургалтыг зохион байгуулах ур чадвартай байх
Уян хатан байж, захиалагч талтай харилцан зөвшилцөж, ажлын төлөвлөгөөг гаргах, ажил гүйцэтгэх явцад байнгын холбоо харилцаатай байх
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх материал болон ажлын даалгаврыг авна.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Эсвэл procurement_mongolia@wvi.org имайл хаягт ирүүлнэ. Харилцах утас: 70155323 -156