Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ТҮҮХЭН ЗАМНАЛ

    Дэлхийн Зєн Олон Улсын Байгууллагын түүх

    Дэлхийн 100 гаруй оронд салбартай, үйл ажиллагааныхаа цар хүрээ, хөрөнгө оруулалт, ажиллагсдынхаа тоогоор дэлхийн хамгийн том төрийн бус, хүмүүнлэгийн, хөгжлийн, олон улсын байгууллагуудын нэг болох Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага нь Боб Пийрс хэмээх сэтгүүлчийн ядарч зүдэрч буй хүмүүс, хүүхдэд туслах зүрх сэтгэл, алсын хараагаар 1950 онд байгуулагдсан түүхтэй.

    Тэрээр Солонгосын дайны үед тэнд ажиллаж байхдаа энгийн номхон ард иргэд, тэдний хүүхдүүд дайны хөлд хамгийн их өртөж байгааг хараад сэтгэл нь маш их шаналж, эх орондоо буцаж ирэн нөхцөл байдлыг ойр дотныхоо хүмүүст ярьж, туслахыг уриалахад нэгэн найз нь хамгийн хүнд хэцүү нөхцөлд байгаа нэг хүүхдэд зориулж сар бүр 5 доллaр өгєх шийдвэр гаргаснаа илэрхийлжээ. Ийнхүү Дэлхийн Зөн Байгууллагын Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр нь 5 доллaр, нэг хүүхэдтэйгээр эхэлж байжээ.


    Дэлхийн Зөн Монгол улсад

    Анх 1993 онд Говь-Алтай аймагт болсон зудын гамшигт нэрвэгдсэн ард түмэнд Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын Ази Номхон Далайн бүсээс туслалцаа үзүүлсэнээр Монгол улсад үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан юм.

    1995 оны 7 сард Монгол улсын Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгүүлэн өөрийн суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээж, анхны орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг болон Булган аймагт нээж байжээ.

    Өнөөдрийн байдлаар Дэлхийн Зөн Монгол ОУБ нь 16 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт 32 орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 50 гаруй тусгай төслийг хэрэгжүүлж 450,000 гаруй хүнд хүрч үйлчлээд байна.

    БИД ХЭН БЭ?

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн яаралтай тусламж, хөгжил, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг Христч байгууллага юм. Бид шашин шүтлэг, үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс үл харгалзан нэн эмзэг нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг.

    БИДНИЙ АЛСЫН ХАРАА

    Бидний зөн хараа хүүхэд бүрт, Тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөө

    Бидний залбирал хүн бүрийн зүрх сэтгэлд, Түүнийг биелүүлэх хүсэл эрмэлзлийн төлөө


    БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

    Хүүхэд бүрт амьдрах таатай орчин бүрдүүлэхийн тулд бид орон нутгийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран хөгжил, нөлөөлөл, гамшгийн яаралтай тусламж гэсэн үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг.


    БИД ХААНА, ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

    Дэлхийн Зөн Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том олон улсын байгууллага бөгөөд 1993 оноос хойш манай орны 21 аймгийн 15-д нь ядуурлыг бууруулах, орон нутгийг хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж ирсэн. Тухайн хот суурин болон орон нутгийн иргэдийн онцлог, нөхцөл байдалд тохируулан 10-15 жилийн хугацаатай хэрэгждэг энэхүү хөтөлбөр нь иргэдийг өөрсдөө орон нутгаа хөгжүүлхүйц болтол нь дэмжиж, чадваржуулах зорилготой.