Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Төслийн гэрээт ажилтан Увс аймагт

    Төслийн гэрээт ажилтан сонгон шалгаруулж авах ажлын зар

    Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг

    Зорилго:  Дэлхийн Зөн Монгол ОУБ нь байгалийн гамшгийн эрсдэлд иргэдийн даван туулах чадварыг бэхжүүлэх, орон нутгийн эмзэг байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах стратеги төлөвлөгөөг байгууллагын түвшинд сайжруулах зорилготой “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийг Дорнод, Дорноговь, Дундговь, Увс, Говь-Алтай аймгууд болон Улаанбаатар хотын 6 дүүрэгт хэрэгжүүлж байна. Төслийн Увс аймаг дахь ажлын байранд гэрээт ажилтан (1 хүн) сонгон шалгаруулах бөгөөд уг ажилтан нь орон нутгийн ард иргэд, хамтрагч байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцуулах, сургалт, зөвлөгөөн, аян, хурал зохион байгуулах, чиглүүлэх, төлөвлөх, шаардлагатай төсвийг захиран зарцуулах, тайлагнах, бичиг баримт бүрдүүлэх, үйл ажиллагааг хянах, үнэлэх зэрэг төслийн шаардлагын дагуу бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллана.

    Хамрах хүрээ: Увс аймгийн Улаангом, Өлгий, Давст сум

    ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭТ АЖИЛТАН

    СОНГОН ШАЛГАРУУЛАХ

    Зөвлөх хувь хүнд тавигдах шаардлага:

    Боловсрол:

    • Нийгмийн ухаан, бизнесийн удирдлага, байгалийн ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой байх
    • Гамшгийн эрсдлийг бууруулах, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.

    Туршлага:

    • Дотоодын болон олон улсын санхүүжилттэй төсөлд хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
    • Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
    • Хот болон хөдөө орон нутгийн ард иргэдийн амьдрал ахуй, гамшгийн нөхцөл байдлыг ойлгож, мэддэг байх

    Мэдлэг, ур чадвар

    • Харилцааны өндөр чадвартай, илтгэх ур чадвартай
    • Зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
    • Хувийн зохион байгуулалт сайтай, цагийг зөв удирдах чадвартай
    • Зайнаас ажиллах ур чадвар, туршлагатай
    • Бусад аймаг сумдад аялал хийх боломжтой байх

    Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын procurement_mongolia@wvi.org  и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт  илгээж дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх материал болон ажлын даалгаврыг авна.

    Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой материалыг хүлээн авах эцсийн хугацаа:

    2022  оны 11 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл.

    Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,

    Баянзүрх дүүрэг, 15-р хороо,  13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Эсвэл procurement_mongolia@wvi.org имайл хаягт ирүүлнэ. Харилцах утас: 70155323 -100, 120, 119


    Other projects implemented under the World Vision Program