Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

    -

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, НҮБ-ын Хабитат Байгууллага хамтран хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26, 27, 4, 5, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, өвлийн цагт халиа үүсэхээс сэргийлэх дэд бүтэц барих болон оршин суугч иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэнэ. Тус төслийн хүрээнд Усны барилгын инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

    Зөвлөхөд тавигдах шаардлага:

    · Ус судлалын инженерийн чиглэлээр бакалавр, магистрийн зэрэгтэй байх

    · Иргэний дэд бүтцийн зураг төсөл, барилга угсралтын чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай

    · Үерээс хамгаалах байгууламж, ариун цэврийн байгууламж, ус зайлуулах системийг зохион бүтээх, хянах чиглэлээр туршлагатай

    · Үерээс хамгаалах далан, сувгийн дэд бүтцэд хяналт тавьж байсан туршлагатай

    · Төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай

    Сонирхсон этгээд нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу албан тоотоор хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

    Үнийн саналын бичиг баримтыг 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө procurement_mongolia@wvi.org и-мэйл хаягаар хүлээн авна.

    Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг,

    15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар, 404 тоот

    Харилцах утас: 70155323 -103, 9409-5323


    Other projects implemented under the World Vision Program