Төслийн зөвлөх сонгон шалгаруулж авах ажлын зар

Төслийн нэр: Гамшгийн хариу арга хэмжээ төсөл
Зорилго: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Дорноговь, Дундговь аймгуудад нь өнгөрөгч зун ган ихээр тохиосоноос үүдэж зуданд хамгийн эрсдэлтэй бүс нутгууд болсон тул Дэлхийн Зөн Монгол нь гамшгийн хариу арга хэмжээ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Энэхүү төсөл дээр зөвлөх хүн сонгон шалгаруулах бөгөөд уг ажилтан нь ажлын төлөвлөгөө гаргах, өрхүүдэд мөнгөн эсвэл мөнгөн бус тараалтуудыг хийх, сонгогдсон нутгууд дээр хяналт тавих, үйл ажиллагааны бичиг баримтуудыг бэлдэх, долоо хоног бүр донор луу тайлан явуулах, тусламжын дараах үнэлгээг хийх зэрэг төслийн шаардлагын дагуу бүхий л үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Төслийн хугацаа: Хуанли-ийн 60-70 өдөр / 01 сарын сүүлээр эхлэх төлөвтэй/
Хамрах хүрээ: Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Дундговь, Төв аймагууд
Зөвлөх-д тавигдах шаардлага:
Боловсрол:
- Гамшигийн эрсдлийн менежмент, хариу арга хэмжээ, төслийн менежмент болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой байх
Туршлага:
- Грант болон засгийн газрын санхүүжилтээр санхүүжсан хүмүүнлэгийн тусламжын үйл ажиллагаа, гамшгийн хариу арга хэмжээ, хамгаалал, төслийн менежмент, зохицуулагчаар хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Аймаг сумын засгийн газартай ажиллаж байсан туршлагатай, албан бичиг боловсруулах чадвартай байх
- Бичгийн болон ярианы англи хэлний өндөр ур чадвартай, тайлан бичиж байсан туршлагатай, чадвартай байх
Мэдлэг, ур чадвар
- Харилцааны өндөр чадвартай, илтгэх ур чадвартай
- Зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, цагийг зөв удирдах чадвартай
- Зайнаас ажиллах ур чадвар, туршлагатай
- Бусад аймаг сумдад аялал хийх боломжтой байх
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээлэл, бүрдүүлэх материал болон ажлын даалгаврыг авна.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2023 оны 01 дугаар сарын 24-ны өдрийн 16:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага,
Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна. Эсвэл procurement_mongolia@wvi.org имайл хаягт ирүүлнэ. Харилцах утас: 70155323 -156