Төслийн үйлдвэрлэгч бүлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт амны хаалт хандивлалаа
Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн Зөн олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөнд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн үйл ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд нийт 24 үйлдвэрлэгч бүлгүүдийг байгуулан дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа билээ. Улс орон даяар төдийгүй дэлхий нийтэд “COVID-19” вирусын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож орон нутагт эмнэлгийн эрүүл ахуйн хамгаалалтын хэрэгслийн хомсдолд орсон эдгээр өдрүүдэд төслийн үйлдвэрлэгч бүлгүүдийн нэг болох “Алтан утас” бүлэг нь өөрсдийн санал санаачлагаараа нөөц бололцоондоо тулгуурлан үйлдвэрлэсэн амны хаалтаа Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн өдрүүдэд хүлээлгэж өглөө. Уг бүлэг нь нийт долоон гишүүнтэй бөгөөд 2019 оны 08-р сард байгуулагдсан юм. Амны хаалтын дутагдал орон нутагт төдийгүй улс орон даяар түгээмэл байгаа энэ үед орон нутгийнхаа төлөө хувь нэмэр оруулж байгаа үйлдвэрлэгч бүлгүүддээ талархал илэрхийлж байна.
Та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://worldvision.mn/грантын-төсөл/ хаягаар орно уу.