Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Увс, Говь-Алтай аймагт 202 өрхийн амьжиргааг дэмжин ажиллаж байна

    Уур амьсгалын хатуу нөхцөлтэй зуд, ган зэрэгт ихээхэн өртдөг, ядуурлын түвшин өндөр Увс, Говь-Алтай аймгийн 8 сумдад Дэлхийн Зөн Америкийн санхүүжилттэй “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Уг төсөл нь малжуулах, өрхийн тариалан эрхлэх болон үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар зорилтот малчин өрхийн хоол тэжээл, амьжиргаа болон даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

    2 жилийн хугацаатай хэрэгжих төсөл нь зорилтот сумдад суурь судалгаа хийж мал багатай, эмзэг бүлгийн 202 (1000 хүн 603 хүүхэд) өрхийг төслийн ашиг шим хүртэгчид болгон сонгосон. Өрхүүдийг амьжиргааны түвшин, бага насны хүүхдийн тоо, жирэмсэн болон хөхүүл эх, өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалгуурын дагуу сонгосон. Эдгээр өрхүүд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авснаар төсөлд хамрагдаж өрхийн амьжиргаагаа дээшлүүлж хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө төсөлтэй хамтран ажиллахаа илэрхийлэн төслөөc зохион байгуулсан бага насны хүүхдийн хоол тэжээл, мал маллагаа, малын эрүүл мэндийн сургалтуудад идэвхтэй хамрагдаж байна.

    Төслийн хамтрагчид болох орон нутгийн ЗДТГ-уудтай хамтран 6 сард малжуулах үйл ажиллагааг зохион байгуулж энэ жил 100 өрхийг малжуулах байснаас 111 өрхөд орон нутагтаа дасан зохицсон сайн үүлдрийн малыг сонгон, малчин өрх тус бүр 20 хургатай хонь, 5 ишигтэй ямаа нийт 50 толгой мал хүлээн авлаа. Малжуулах төслийн үйл ажиллагааг ЗДТГ-ууд идэвхтэй дэмжиж орон нутгийн сайн үүлдрийн хээлтэгч малыг зах зээлийн үнээс доогуур үнээр нийлүүлэх тал дээр анхаарч олон малтай малчидтайгаа хамтран ажиллаж, тээврийн хэрэгсэл болон хүний нөөцөөр дэмжиж ажиллаа.

    Мал хүлээн авсан өрхүүд төсөл хэрэгжүүлэгч Дэлхийн Зөн болон донорууддаа тэдний өрхийн амьжиргааг дэмжин малжуулж байгаад талархал илэрхийлж байв. Тэдний хувьд мал бол өрхийн амьжиргаа, орлогын эх үүсвэр бөгөөд малжуулах төсөлд хамрагдсанаар өрхийн болон хүүхдүүдийнхээ хоол хүнс, бусад анхан шатны хэрэгцээ болох хувцас, хичээлийн хэрэгсэл зэргээр хангаж чадах болсондоо талархаж байлаа.

    Төслийн ашиг шим хүртэгч Гунгаадорж: “Мал бол их ашигтай, малаас бид сүү мах ноос ноолуур гээд олон ашиг шим хүртдэг. Би эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Манайх 25 төлтэй 50 толгой мал авлаа. Ирэх жил гэхэд 75 болно, Өвөлдөө сайн бэлтгээд малаа сайн өсгөнө. Дэлхийн Зөндөө баярлалаа”


    Other projects implemented under the World Vision Program