УС, ОРЧНЫ ЭРҮҮЛ АХУЙ
Олон талт хамтын ажиллагаанд суурилсан “Ариун цэврийн байгууламж” төсөл
Мобиком, Дэлхийн Зөн , Орон нутаг гэсэн 3 талын санхүүжилттэй WASH төсөл.
2014-2020 оны хооронд нийт 17 аймгийн 101 суманд Мобиком WASH төсөл хэрэгжсэн. Нийтдээ 106 сургууль цэцэрлэгийн 65200 хүүхэд ашиг шим хүртсэн байна.Барилгын хувьд 40 тн төмөр контейнер байгууламж бүхий бохирын септик системтэй.Байгууламж дотор хөвгүүдийн ариун цэврийн 4 өрөө, охидын бие засах 4 өрөө байрладаг. Гар угаах зориулалттай 4 угаалтуур, 2 тонн усны сав, 4 радиатор, вакуум насос болон бусад зүйлийг суурилуулсан.
2020 онд байгууламж шинэчлэгдэж 7,5мх6м хэмжээтэй тоосгон угсармал барилга бүхий хэмжээг өргөтгөснөөр суултуур, угаалтуурын тоо нэмэгдэж дотроо охид, хөвгүүдийн тусдаа өрөө , багш ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнүүд төлөвлөгдснөөс гадна шинэчлэгдсэн байгууламжийн шийдлээр 2020 онд нийт 21 сумын сургууль, дотуур байранд АЦБ баригдсан.
Төлөвлөлт: Хөвгүүд 4 суултуур, 3 угаалтуур , Охид 4 суултуур, 3 угаалтуур, багш ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусдаа өрөөтэй ба суултуур, угаалтуур тус тус төлөвлөгдсөн.
Сэлэнгэ аймаг дахь WASH төсөл
2020 онд ДЗМОУБ-ын 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ Аймгийн Ерөө болон Шаамар сумын 3-р баг Дулаанхан тосгоны Ерөнхий боловсролын сургуулиудад байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ технологи бүхий “Ариун цэвэр эрүүл ахуйн’’ цогц байгууламжууд баригдсан.
Энэхүү цогц байгууламжид нарны эрчим хүчээр ажиллах ухаалаг худаг, саарал усыг эргүүлэн ашиглах халуун ус, ариун цэврийн иж бүрэн байгууламжууд багтах ба дотуур байрны хүүхдүүдэд эрэгтэй, эмэгтэй шүршүүрийн өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, багш ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулалттай ариун цэврийн өрөөг тус тус шийдэж өгсөн.
Төслийн үр дүнд эдгээр сургуулиудад хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн зэрэгцээ усны орчны эрүүл ахуйн стандарт хангагдаж хүүхэд хамгааллалын асуудлуудаас урьдчилан сэргийлэх маш олон талын ач холбогдолтой ба бие даасан дэд бүтцийг нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлттэй шинэлэг ариун цэврийн байгууламж бий болгох бохир ус цэвэрлэх буюу саарал ус ашиглах технологийг хөдөө орон нутагт туршин хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Мөн сумын иргэд болон хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан цагийн хязгаарлалтгүй (24/7) ундны усны эх үүсгүүртэй болсон.
Төлөвлөлт: Тус байгууламж тэнхлэгээрээ 11х11м хэмжээтэй, эрэгтэй АЦӨ ( Охид-7 суултуур, Хөвгүүд-4 суултуур, 3 шээлтүүр) дундаа 5 угаалтуур, багш ажилчид , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөө тус тус суултуур, угаалтууртай ба нийтийн халуун усны байгууламж дотор шүршүүр-4, хувцас солих өрөө-2, АЦӨ (эр эм) тус бүр байна.
Unicef WASH төсөл
2020 онд БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр Завхан аймгийн Улиастай сумын 4-р сургуульд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн загвар гаргаж байгуулах” төсөл хэрэгжсэн.
Төслийн үр дүн: Нарны цахилгаан үүсгүүрээр ажиллах гүний худаг, дулааны алдагдал багатай эрчим хүчний хэмнэлттэй халуун ус, ариун цэврийн байгууламж баригдсанаар хүүхдүүд (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үүнд багтсан болно) өөрсдийн орон нутагт уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй “WASH” байгууламжаар хангагдсан.
Тус байгууламж нь тэнхлэгээрээ 12х10м хэмжээтэй, Эрэгтэй ариун цэврийн өрөө (4 суултуур, 2 шээлтүүр, 5 угаалтуур), Эмэгтэй ариун цэврийн өрөө (6 суултуур, 5 угаалтуур), Багш ажилчдын ариун цэврийн өрөө (2 суултуур, 1 угаалтуур), Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөө (1 суултуур, 1 угаалтуур) зориулалтын тоноглол, үйлчлэгийн тусгай угаалтуур тус тус уурилуулагдсан.
Нийтийн халуун усны байгууламж тусдаа хаалгатай бөгөөд шүршүүрийн өрөө-4, Хувцас тайлах өрөө-2, Үйлчлэгчийн өрөө, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн (суултуур, угаалтуур)өрөөнүүд тус тус төлөвлөгдөж баригдсан.
Төслийн ашиг шим хүртэгчид: Улиастай сумын Товцог багийн 670 өрх, 1500 иргэн, 1200 хүүхэд хамрагдах юм.
