×
Login
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • ENG
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Ус чандмань эрдэнэ

    Дэлгэрмаа дуу хуурын өлгий Дундговь аймагт төрж өссөн. Тэрээр 2 охинтой. Хуурай, сэрүүн уур амьсгалтай говийн бүсд оршдог эл аймагт цэвэр усны хангамж хүн амын хэрэгцээнд төдийлөн хангалттай биш.

    Аймгийн төвийн цэвэр усны эх үүсвэр 42 километр зайтай учраас Дэлгэрмаагийн гэр бүлтэй адил нэн эмзэг бүлгийн өрхүүдэд холоос ус зөөх бэрхшээлтэй байдаг. Тиймээс 2005 онд Дэлхийн Зөн байгууллага Дундговь аймгийн "Ус сувгийн удирдах газар"-т усны машин бэлэглэсэн.

    Дэлгэрмаагийн гурван настай охин Энхжин Дэлхийн Зөнгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрт хамрагддаг болохоор зохион байгуулагддаг бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

    Саяхан “Ус, орчны эрүүл ахуй”-н сургалтанд суусан талаараа тэрээр ингэж ярьлаа. “Надад Дэлхийн Зөнгийн аливаа сургалтыг заадаг аргачлал нь их таалагддаг. Энэ сургалтаар цэвэр ус уухын ач холбогдлыг онцлон заасан. Усыг зөв хэрэглэсэнээр чи халдварт өвчин тусахгүй, чамд их мөнгө шаардлагагүй бас чи хайран цагаа дэмий үрэхгүй.”

    Гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарахад энэхүү үнэт нөөцийг хэрхэн ашиглах тухай мэдлэг түүнд маш чухал юм.

    “Бид усны талаар ерөнхийд нь мэддэг. Гэхдээ энэ сургалтанд сууснаар улам их мэдээлэлтэй болсон. Усыг 2 өдрөөс илүү хадгалахгүй байх, наранд тавихгүй байх, усны саваа угаасны дараа сайтар арчин наранд тавьж элдэв нян, бактерийг нь устгах, мөн хоолны, цайны, усны шанага тус тусдаа байх хэрэгтэй гэх мэт.” гэж тэрээр нэмж хэлэв.

    Дэлгэрмаа энэ мэдээллийг уулзсан хүн болгонтойгоо мөн хуваалцах дуртай.


    Other projects implemented under the World Vision Program