Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүүхэд, залуучуудын хувь нэмэр, оролцоо нэн чухал

    Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хүүхэд залуучуудын хувь нэмэр, оролцоо нэн чухал

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулсан "Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд" олон улсын залуучуудын чуулганд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын төлөөлөл хүүхэд, залуучууд 200 гаруй хүүхэд залуусын хамтаар хоёр өдрийн турш амжилттай оролцож үе тэнгийнхэн, олон улсын оролцогч хүүхдүүдтэй нөхөрлөж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар суралцлаа.

    Тус чуулганд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ыг төлөөлөн Төв аймгийн Батсүмбэр сумын сурагч М.Даваасүрэн "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд залуучуудын оролцоо" сэдвээр илтгэлээ танилцуулж, Баянзүрх дүүргийн 127, 148-р сургуулийн Өсвөрийн аврагч бүлгэмийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 124-р сургуулийн Сэтгүүлч клубын сурагчид чуулганы зохион байгуулалтад сайн дураар оролцов.



    Чуулганд оролцогч хүүхдүүдийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлууд, биологийн олон байдал, ногоон эдийн засаг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар суралцаж, өөрсдийн мэдлэгээ үе тэнгийн хүүхдүүдтэй хуваалцсан нь хамгийн үр дүнтэй цаг байсан тухай сэтгэгдлээ ч мөн хуваалцаж байсан юм. 



    "Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд" олон улсын залуучуудын чуулганы үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга замын тухай сонирхолтой илтгэл, сэдвүүд яригдсанаас дурьдвал:
    - "Хүүхэд залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн амлалт", 
    - "Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас эрсдэлийг бууруулахад хүүхэд залуусын оролцоо"
    зэрэг сэдвээр илтгэлүүд хэлэлцэж, бүлгийн ажил өрнүүлж, хүүхэд залуучуудын санал дүгнэлтийг боловсрууллаа. 




    Other projects implemented under the World Vision Program