ХААЛТЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТАГ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХААЛТЫН ҮНЭЛГЭЭГ ХИЙХ ЗӨВЛӨХ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь Хүүхдийн төлөө орон нутаг төслийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээний ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Гүйцэтгэгчид тавигдах шаардлага:
- - Гүйцэтгэгч нь хуулийн этгээд болон хувь хүн байж болно.
- - Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
- - Судалгаа, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн боловсон хүчинтэй байх.
- - Тайланг англи хэл дээр боловсруулах чадвартай байх.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын itgemjit_gankhuyag@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100, 120, 119