ХААЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
БАЯНХОНГОР-2 ОРОН НУТГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХААЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь Баянхонгор-2 орон нутгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хаалтын үнэлгээний зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
- Зөвлөх нь хувь хүн, хуулийн этгээд болон баг байж болно.
- Сүүлийн 3 жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх.
- Судалгаа, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх.
- Тайланг англи хэл дээр боловсруулах чадвартай байх.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБТГ-ын itgemjit_gankhuyag@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 11:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн
ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100, 120, 119