Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хамтдаа дулаан өвөлжье!

    Хүүхдүүдэд дулаан ноосон малгай, ороолт бэлэглэж өвлийн жин хүйтэнд даарахаас сэргийлье.!


    Хамтдаа дулаан өвөлжье!

    Монголчуудын гуравны нэг нь амьжиргааны түвшингээс доогуур амьдарч байгаа бөгөөд төлбөрөө төлөх үү эсвэл өдрийн хоолоо авах уу гэсэн санхүүгийн эргэлзээнд амьдарч байна. –Малгай, ороолт,бээлий бол эдгээр гэр бүлийн хувьд худалдаж авах хэрэгцээний хувьд 2дугаарт тавигддаг. Дэлхийн хамгийн хүйтэн хотод амьдардаг хүн бүхэн -30 хэмд малгаа ороолт өмсөхгүй өвөлжих нь ирээдүйд эрүүл мэндийн маш том хор уршигтай!

    ӨВӨЛ АЙСУЙ !

    Та нэг ч атугай хүүхдэд дулаан өвөлжих боломж олгохыг хүсвэл анхаарлаа нааш хандуулна уу.

    Дэлхийн Зөн ОУБ-аас өвлийн улиралд зорилтот бүлгийн өрхүүдэд хамгийн их тулгамддаг хэрэгцээг илрүүлэх судалгааг хийхэд ихэнх эцэг эхчүүд “хүүхдүүдийн малгай, ороолт” гэж хариулсан байна.

    Судалгаанаас гарсан үр дүнд үндэслэн бид “Дулаан өвөлжье” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ жил бид үндэсний “Арт Эсприт” ХХК-ны үйлдвэрлэсэн тэмээний ноос, сарлагийн хөөврөн малгай ороолтыг 23,000 төгрөгийн үнэтэйгээр та бүхэнд хүргэж байна.

    Уг бэлгийн багц Дэлхийн Зөн байгууллагын Хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд хүрэх бөгөөд таны тусламж дэмжлэгтэйгээр нэг ч гэсэн бяцхан үр дулаан малгай ороолттой өвөлжих боломжтой болох юм!

    Та энэхүү аянд нэгдэхийг хүсвэл Дэлхийн Зөн ОУБ-ын Хаан банкны 5010027231 дансанд 23000₮-ийг “Дулаан
    өвөлжье аян” гэдэг утгыг бичин шилжүүлэхэд зорилтот бүлгийн нэг хүүхдэд таны сэтгэлийн бэлэг илгээгдэх болно.



    Дэлгэрэнгүй мэдээллийг 7015-5323 (150) болон 9909-7753 утсаар холбогдон лавлаарай.

    Дулаан явбал 1000 лан гэдэг дээ!

    Хүүхдүүдэд дулаан ноосон малгай, ороолт бэлэглэж өвлийн жин хүйтэнд даарахаас сэргийлье!



    Other projects implemented under the World Vision Program