×
Login
  • Бид юу хийдэг вэ
  • Сайхан түүхүүд
  • Мэдээ мэдээлэл
  • Бидний тухай
  • Ажлын байр
  • ХОЛБОО БАРИХ
  • САЛБАРУУД
  • АРГА ХЭМЖЭЭ
  • Ховд Орон нутгийн хөтөлбөр (ОНХ)-т Хөгжлийн Чиглүүлэгч

    2020-01-29 10:00 - 2020-02-10 17:00
    Ховд аймаг, Жаргалант сум

    Албан тушаалын зорилго, үүрэг:

    Хөгжлийн Чиглүүлэгч нь орон нутагт ажиллах бөгөөд тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүл хандивлагчид, дэмжигчид болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ажилтнуудын хамт орон нутагт хувьсан өөрчлөгдөх хөгжлийг чиглүүлэх үүргийг хүлээнэ. Хөгжлийн чиглүүлэгчийн гол зорилго нь орон нутгийн өөрчлөлтийн төлөө түншлэгчдийг зуучлах, хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг тогтвортойгоор сайжруулах, орон нутгийн санал санаачлагыг дэмжин, тэднийг чадваржуулан ажиллах үүрэгтэй.

    Ажлын байранд тавигдах шаардлага:

    Мэдлэг, туршлага:

    • Нийгмийн шинжлэх ухаан, хөгжлийн болон бусад холбогдох чиглэлээр бакaлаврын зэрэг эзэмшсэн байх;
    • Олон нийтээр удирдуулсан хөгжлийн ажлын талаархи ойлголт сайн байх бөгөөд чиглүүлэх ур чадвар эзэмшсэн байх;
    • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар сайн байх;
    • Орон нутгийн хөгжил, төслийн менежментээр ажилласан 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх;

    Ур чадвар, чадамж:

    • Багаар ажиллах чадвартай, багийн сайн тоглогч байх;
    • Зохион байгуулах ур чадвартай бөгөөд аливаад нягт нямбай ханддаг байх;
    • Дүн шинжилгээ, судалгаа хийх, асуудал шийдвэрлэх чадвартай байх;
    • Янз бүрийн бүлгийн хүмүүстэй үр дүнтэй харилцаа тогтоох чадвартай байх;
    • Дэлхийн Зөн Байгууллагын эрхэм зорилго, зарчим, үнэт зүйлсийг мөрдөж ажиллах;

    Өргөдөл гаргах журам:

    • “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын ажлын анкет
    • Дагалдах захидал (Cover Letter)
    • Оршин суугаа газрын тодорхойлолт
    • Боловсролын Гэрчилгээ, Дипломын Хуулбар
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • Ажил олгогчийн тодорхойлолт

    Жич: Сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдана. Үе шат бүрээс шалгарсан ажил горилогч дараагийн шатны шалгаруулалтанд дуудагдана.

    Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 10-ны 17:00 цаг хүртэл

    Хаяг: Ховд аймаг, Жаргалант сум, Голомт Банк, 4 давхарт, Дэлхийн Зөн Ховд Орон нутгийн хөтөлбөр

    Утас: 70434035,70434036


    Other projects implemented under the World Vision Program