Хэнтий аймгийн Бор Өндөр-2 ОНХ "Байшин" төслийн нээлт
Орон нутгийн хэрэгцээг үндэслэн Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага Бор-Өндөр 2 Орон нутгийн хөтөлбөрөөс өрх айлуудын идэвхитэй оролцоог бий болгох, хүүхдэд найрсаг эрүүл, таатай орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтран Байшин төслийг 2018,2020,2021 онуудад хэрэгжүүлсэн байна. Тус төслөөр дамжуулан
2018 онд 14 өрхийн 46 хүүхэд, нийт 72 хүн,
2020 онд 10 өрхийн 39 хүүхэд, нийт 51 хүн,
2021 онд 10 өрхийн 38 хүүхэд, нийт 56 хүн буюу нийтдээ 3 жилийн хугацаанд 123 хүүхэд, 192 хүн тус төслөөс үр шим хүртээд байна.
Энэхүү төслийг Дэлхийн Зөн Швейцарь Олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Үр шим хүртэгч өрхүүдэд барилгын материалын дэмжлэгийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас өгч, орон нутгийн засаг захиргаанаас үнэ төлбөргүй газрыг тухайн өрхөд олгож, өрхийн гишүүд өөрсдөө байшин, хашаагаа барьж оролцоогоо хангадаг нь бусад хэрэгжүүлдэг төслүүдээс ялгардаг юм.