ХҮЛЭМЖ БАРИХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь “Нарны эрчимээр ажилладаг хүлэмж” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах 120м2 талбай бүхий 4 улирлын нарны эрчимээр ажилладаг хүлэмжний ажлын гүйцэтгэгч сонгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон этгээд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын itgemjit_gankhuyag@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруултанд оролцох тухай албан тоот, хүсэлт илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн сонгон шалгаруулалттай холбоотой үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресейпшн ЭХ ХУВЬ материалыг хүлээн авна.
Харилцах утас: 70155323 -100, 120, 119