Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах ажлын урилга

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо: 2022 оны 6 дугаар сарын 15-ний өдөр
Сонгон шалгаруулалтын нэр: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтын гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах ажил
Сонгон шалгаруулалтын дугаар: 64/22SC
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь эрх бүхий оролцогчдыг “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх сургалтын гарын авлага боловсруулах, сургалт зохион байгуулах ажил” -г гүйцэтгэх тухай битүүмжилсэн үнийн санал холбогдох материал ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд procurement_mongolia@wvi.org и-мэйл хаяг руу сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ албан тоотоор илгээж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Оролцогчийн үнийн санал холбогдох материалыг хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 11:00 цаг хүртэл.
Материал хүлээн авах хаяг: Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол, Соманг Плаза барилгын 4 давхар ресепшн
Харилцах утас: 70155323 -100 120