Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хүн худалдаалах гэмт хэргээс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой Гэрээр айлчлах хөтөлбөр хэрэгжиж байна

    АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэй Дэлхийн зөн ОУБ-аас хэрэгжүүлж буй “Хүүхэд Хамгааллын Түншлэлийн Компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Гэрээр Айлчлагч” олон улсын хөтөлбөр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд 2022 оны 6-р сараас хэрэгжиж эхлээд байна.

    “Гэрээр Айлчлагч” олон улсын хөтөлбөрийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгогдсон дараах төрийн бус байгууллагууд дүүргийн ЗДТГ болон ГБХЗХХ-тэй хамтран хэрэгжүүлэх бөгөөд нийт 200 сайн дурын ажилтнуудыг нийслэлийн 5 дүүргийн хэмжээнд бэлтгэн, хүүхдийг хүн худалдаалахаас буюу бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг ирэх 2 жилийн турш зохион байгуулна.

            Сүхбаатар дүүрэгт “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” ТББ

            Баянгол дүүрэгт “Монголын Скаутын Холбоо” ТББ

            Сонгинохайрхан дүүрэгт “Лантуун Дохио” ТББ

            Баянзүрх дүүрэгт “Монголын Сайн дурынхны төв” ТББ

            Чингэлтэй дүүрэгт “Боловсрол ирээдүйн хөгжлийн гарц” ТББ тус тус хамтран ажиллаж байгаад баяртай байна.


    Other projects implemented under the World Vision Program