Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хүүхэд хамгаалалд иргэн бүрийн үүрэг хариуцлага чухал

    Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Ийм учраас энэхүү сэтгэл түгшээсэн асуудалд зайлшгүй хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага улам өсч байгаа юм. Европын Холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр Дэлхийн зөн олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Хөөрхөн Зүрх” ТББ-тай хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүүхдийг дээрх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр “Монголд буй Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь 2019 оны 12-р сараас эхлэн 2021 оны 12-р сар хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, тэдгээрийн хамтын ажиллагаа болон уялдаа холбоог сайжруулах зорилтуудыг тавин хэрэгжих шатандаа явагдаж байна. Одоогоор төслийн хүрээнд чадавхжуулах 35 иргэний нийгмийн байгууллагуудыг сонгон шалгаруулах үнэлгээний ажил хийгдэж байна.

    Дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахын тулд үндсэн суурь шалтгаанаар нь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг ба ингэхийн тулд нийгэмд дадал зуршлын өөрчлөлтийг бий болгох мөн хүүхдэд ээлтэй орчныг сайжруулах нь үйл ажиллагааны нэн тэргүүний чиглэлүүд болоод байгаа юм. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://worldvision.mn/грантын-төсөл/ хаягаар орж авна уу.


    Other projects implemented under the World Vision Program