Хүүхдийн хүчирхийллийг зогсооход эх дэлхийгээрээ нэгдье!

Дэлхийн Зөн олон улсын байгууллага “Хүүхдийн хүчирхийллийг зогсооход дэлхий нийтээрээ нэгдье” таван жилийн аяныг орон нутгийн хамгийн жижиг нэгжээс эхлээд дэлхий даяар удирдагчид, шийдвэр гаргах түвшинийхэн хийгээд хүн нэг бүрийг энэхүү аяндаа хамруулан, дэлхийн өнцөг булан бүрт хүрэхээр зохион байгуулж байгаа билээ.
Энэ аянд Дэлхийн Зөн Монгол“Хүүхдийг зодож шийтгэхийг зогсооё” сэдвийндор 2021гэхэд “Монгол хүүхэд бие махбодийн шийтгэлээс хамгаалагдсан байна” гэсэн уриатайнэгдсэн.
Бие махбодийн шийтгэл:
- 2-14 настай хүүхдийн 45-47 хувь нь гэр бүлийн гишүүний хэн нэгнээс бие махбодийн шийтгэл хүртэж байсан гэжээ.
- Судалгаанд хамрагдсан асрамжийн газар амьдарч буй хүүхдүүд тодорхой хэмжээний бие мах бодийн шийтгэлийг амсч байсан ба тэдгээр хүүхдүүдийн 85.1% нь цохиулсан, 51.8% нь өшиглүүлсэн, 38.8% нь алгадуулсан, 28% нь саваагаар зодуулж байсан хэмээн мэдүүлсэн байна.
- Бие мах бодийн шийтгэл нь зөвхөн бие махбодид хохирол учруулаад зогсохгүй хүүхдийн сэтгэлзүй болон ирээдүйн өсөлт хөгжилд ноцтой хор нөлөө үзүүлдэг.
Монгол улсад боловсролын салбарт бие махбодийн шийтгэлийг хориглох тухай хууль тогтоомж шинээр гарсан ба өөр энэ төрлийн хууль тогтоомж батласан салбародоогоор байхгүй байна.
