Европын Холбооны санхүүжилттэй төслүүдийн үр дүнг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 30 жил

    Гучин жилийн өмнө улс орнуудын удирдагч нар НҮБ-аас гаргасан Хүүхдийн эрхийн тухай конвенцид гарын үсэг зурахаар цугларч байлаа. Хүүх­дийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн 54 багц зүйл заалтыг тусгасан уг конвенц нь түүхэнд хүний эрхийг хамгийн хамгийн өргөн хүрээнд баталгаажуулсан гэрээ бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр засаг хүүхдүүдэд хэрхэн туслах ёстой талаар тусгасан болно.

    Конвенц юуг хамардаг вэ?

    Уг конвенц нь хүүхдүүдийг сонсох, тэдний хамгийн дээд эрх ашгийг эрхэмлэх, аливаа шалтгаанаар хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг амлаж, хүүхэд бүр амьд явах, хөгжих эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүний зэрэгцээ, хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохыг амлаж, хүүхэд бүр эрүүл байх, боловсрол эзэмших ёстой гэдгийг ч мөн хүлээн зөвшөөрсөн.

    Конвенцид гурван нэмэлт протокол нэмж оруулсан; 2000 онд 18-аас доош насны хэн нэгнийг зэвсэгт хүчинд элсүүлэхийг хориглох болон хүүхдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүүхдийн боолчлолыг хориглох тухай хоёр ч протоколыг батлав. 2011 онд хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд өөрсдийн эрх зөрчигдөж байгаа талаар шууд гомдол гаргах боломжийг олгох тухай протоколыг нэмж оруулав.

    Дэлхийн Зөн ба Хүүхдийн Эрхийн тухай Конвенц

    Тогтвортой хөгжлийн зорилтод тусгасан хөтөлбөртэй уялдуулсан Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн гол үр дүн нь дэлхий аяар хэнийг ч ардаа үлдээхгүй байх юм. 

    Дэлхийн Зөн байгууллага дэлхийн 90 гаруй оронд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээрээ хүүхдийн сайн сайхан байдлыг сайжруулж, ХЭК-ийн зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа. 

    Мөн бид хүүхэд, орон нутгийн иргэдтэй хамт зогсож "хүүхэд бүрийг өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж чаддаг тийм дэлхий ертөнц рүү нэг алхам ойртуулах" тэр өөрчлөлтийн төлөө тэмцэхэд нь тусалдаг.

    Конвенцийн төгсгөлд заасан нэг зүйл бол Дэлхийн Зөн ОУБ гэх мэт ТББ-ыг хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг нь хянахад хувь нэмрээ оруулахыг уриалсан байдаг. 

    Дэлхий даяар бид ...
    60 секунд тутамд ... нэг гэр бүл цэвэр устай болж ... өлссөн нэг хүүхдийг хооллож ... нэг гэр бүлийг ядуурлыг даван туулах аргад суралцахад нь тусладаг


    Other projects implemented under the World Vision Program