ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022” БЭЛЭН БОЛЛОО
×
  • Бидний тухай
  • Бид юу хийдэг вэ
  • Мэдээ мэдээлэл
  • Сайхан түүхүүд
  • Ажлын байр
  • Хүүхдийн эрхийн өдөр

    Хүүхдийн эрхийн асуудал улс орон бүрийн хувьд анхаарах ёстой чухал асуудал юм. Хүүхэд бүр нас, хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал, төрсөн газраас үл хамааран зөвхөн амьд байх төдийгүй өсөж дэвжиж, хөгжих эрхтэй. Гэсэн хэдий ч  дэлхий даяар сая сая хүүхдийн үндсэн эрх зөрчигдөж, хүүхэд насыг нь хүчирхийлэл, мөлжлөг, боолчлолд автуулж байгаа нь харамсмаар.

    Хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудаас үүдэн хүүхдүүд боловсролын хувьд хоцрогдох тохиолдол дэлхийн өнцөг булан бүрт гарсаар л байна. Ядуурал, хүүхдийн хөдөлмөр, хүчирхийлэл зэргийг зогсоох бүрэн боломжтой. Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, шашны бүлгүүдийн дэмжлэгтэйгээр эмзэг бүлгийн хүүхдүүд цэцэглэн хөгжиж, өөрсдийн нөөц боломжоо нээн илрүүлж чадна. 

    Дэлхий даяар хүүхдийн эрх:

    • 218 сая хүүхэд албадан хөдөлмөр эрхэлж байна

    • 200 сая хүүхэд хүчирхийлэлд өртөж байна

    • Хөгжиж буй орнуудын 3 эмэгтэй тутмын 1 нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэж байна

    • 250 сая хүүхэд мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт амьдарч байна


    Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц: Хялбаршуулсан хувилбар


    1. Хүүхэд гэж хэн бэ?

    18 хүртэлх насны бүх хүнийг хүүхэд гэнэ.


    2. Ялгаварлан гадуурхахгүй байх.

    Хүүхэд бүр энэ конвенцод заасан эрхүүдийг эдэлнэ. Хүүхэд бүр хэн болох, хаана амьдардаг, эцэг эх, асран хамгаалагч нь хэн болох, ямар ажил хийдэг, ямар хэлээр ярьдаг, ямар шашин шүтдэг, эрэгтэй эмэгтэй, соёл, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран энэ конвенцод заасан бүх эрхийг тэгш эдлэх эрхтэй.


    3. Хүүхдийн эрх ашгийг дээдлэх.

    Хүүхдийн сайн сайханд нийцэх эсэхийг тооцож байж шийдвэр гаргах ёстой.


    4. Хүүхдийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх.

    Хүүхдийн эрх бүх түвшинд хамгаалагдаж байгаа эсэхэд төр хяналт тавьж ажиллах үүрэгтэй.


    5. Гэр бүлийн зүгээс хүүхдээ дэмжих.

    Эцэг, эх асран хамгаалагчид нь хүүхдийг эрхээ эдлэхэд нь туслах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээдэг.


    6. Эсэн мэнд төрж, өсөж, хөгжих эрх.

    Хүүхэд бүр эсэн мэнд өсөж хөгжих эрхтэй.


    7. Овог нэр, иргэний харьяалалтай байх эрх.

    Children must be registered when they are born and given a name which is officially recognized by the government. Children must have a nationality (belong to a country). Whenever possible, children should know their parents and be looked after by them.


    8. Албан ёсны бүртгэлтэй байх эрх.

    Хүүхэд бүр нэр, иргэншил, гэр бүлийн холбоо зэрэг хувийн онцлог байдлаа хадгалах эрхтэй. Төр нь хүүхдийн иргэний харьяаллыг хамгаалах үүрэгтэй.


    9. Эцэг эхтэйгээ хамт байх эрх.

    Хүүхдэд хор уршиг учрахаас бусад тохиолдолд хүүхэд бүр эцэг, эхтэйгээ амьдрах эрхтэй. Эцэг, эхийнхээ аль нэгнээс нь салж тусгаарлагдсан тохиолдолд эцэг, эхийнхээ аль алинтай нь хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй.


    10. Гадаадад байгаа эцэг эхтэйгээ уулзах, хамт байх эрх.

    Хүүхэд эцэг, эхээсээ өөр улсад байгаа тохиолдолд бол эцэг, эхтэйгээ очиж уулзах, тэдэнтэй хамт амьдрах эрхтэй.


    11. Хүүхдийг хууль бусаар хил дамнуулан авч гарахаас хамгаалах.

    Төр хүүхдийг хулгайлагдах, худалдагдахаас хамгаалах үүрэгтэй.


    12. Хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх.

    Хүүхэд бүр үзэл бодолтой байж, түүнийгээ илэрхийлэх бүрэн эрхтэй. Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргахад хүүхдийн үзэл бодлыг сонсож, ач холбогдол өгч харгалзан үзэх ёстой.


    13. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх.

    Хүүхэд өөрийн мэдлэгээ ашиглан ямар нэг зүйлд баригдахгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөртөө болон бусдад хохирол учруулахгүй бол бүх хэлбэрээр (ам болон бичгээр, зургаар болон бусад аргаар) мэдээлэл цуглуулах, мөн шинэ санаа гаргах эрхтэй.


    14. Итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх эрх.

    Хүүхэд чөлөөтэй сэтгэн бодох, ухамсарлах, шашин шүтлэг, итгэл бишрэлээ өөрөө сонгох эрхтэй.


    15. Эвлэлдэн нэгдэх эрх.

    Хүүхэд найзаа сонгох эрхтэй. Бусдын эрх, эрх чөлөөнд харшлахгүйгээр эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрхтэй.


    16. Хувийн нууцтай байх эрх.

    Хүүхэд бүр хувийн нууцтай байх эрхтэй.


    17. Мэдээлэл авах эрх.

    Хүүхэд өөрт тустай мэдээллийг ном, сонин, сэтгүүл, радио, телевиз болон бусад хэрэгслийг ашиглан олж авах эрхтэй. Төр хор хөнөөлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах арга хэмжээ авна.


    18. Эцэг, эх хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй.

    Эцэг эх нь хүүхдээ хамтран өсгөх үүрэгтэй. Эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь төр зохих дэмжлэг үзүүлнэ.


    19. Хүчирхийллээс хамгаалах эрх.

    Төр хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэр, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлаас хамгаалах үүрэгтэй.


    20. Гэр бүлтэйгээ амьдрах боломжгүй хүүхдийн эрх.

    Every child who cannot be looked after by their own family has the right to be looked after properly by people who respect the child’s religion, culture, language and other aspects of their life.


    21. Үрчлэгдсэн хүүхдийн эрх.

    Зөвхөн хүүхдийн сайн сайхны төлөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хүүхдийг үрчлүүлж болно.


    22. Дүрвэгч хүүхдийн эрх.

    Төр дүрвэн ирэгч хүүхдийг эцэг эхтэй нь эргэн нэгтгэхэд анхаарч ажиллах ба эдгээр хүүхдүүд тус улсын бусад хүүхэдтэй адил эрх эдэлнэ.


    23. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь нэр төртэй амьдралын сайн сайхныг бүрэн эдлэхийн тулд тусгай халамж, боловсролд хамрагдаж боломжтой хэмжээгээр бие даах, нийгэмших эрхтэй.


    24. Эрүүл мэнд, ус, хоол хүнс, хүрээлэн буй орчин.

    Хүүхэд чанартай сайн эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авах, ундны цэвэр ус, тэжээллэг хоол хүнсээр хангагдаж, цэвэр аюулгүй орчинд аж төрөх эрхтэй.


    25. Асрамжид байгаа хүүхдийн нөхцөл байдлыг тогтмол хянах.

    Халамж, хамгаалал үзүүлэх, эсвэл эмчилгээ хийх зорилгоор төрөөс хүүхдийг өөр газарт шилжүүлэн байршуулсан тохиолдолд тус газраас үзүүлж байгаа үйлчилгээнд тогтмол үнэлгээ хийх байх ёстой бөгөөд хүүхэд ийм эрхтэй.


    26. Нийгмийн халамж авах эрх.

    Төрөөс нийгмийн халамж, анхаарал шаардлагатай, ядуу өрхийн хүүхдэд тусламж үзүүлнэ.


    27. Хоол хүнс, хувцас, аюулгүй гэр орон.

    Хүүхэд бүр амьдралын суурь хэрэгцээг хангах хоол хүнс, хувцас, аюулгүй амьдрах орчноор хангагдах эрхтэй.


    28. Сурч боловсрох эрх.

    Хүүхэд сурч боловсрох эрхтэй. Хүүхдэд бага боловсролыг үнэ төлбөргүйгээр заавал эзэмшүүлэх, дунд шатны боловсролын янз бүрийн хэлбэрийг бүх хүүхдэд хүртээмжтэй байлгахад анхаарах, хүүхдийн чадвараас нь хамааран дээд боловсрол эзэмших эрхийг нь хангах нь төрийн үүрэг юм.


    29. Хүүхдийн чадавхыг бүрэн төгс хөгжүүлэх.

    Боловсрол нь хүүхдийн хувийн онцлог чанар, авьяас, оюун ухаан, биеийн чадварыг бүрэн хөгжүүлэх зорилготой. Боловсрол нь хүүхдийг насанд хүрсэн хойноо нийгэмд харилцан ойлголцол, зөвшилцлийг дээдэлдэг, ялгаварлан гадуурхлаас ангид, идэвхтэй амьдардаг, эцэг эх, уг гарал, хэл соёл, үнэт зүйлээ ойлгож хүндэтгэдэг хүн болоход бэлтгэнэ.


    30. Цөөнхийн хэл, соёл, шашин шүтлэг.

    Үндэсний цөөнх хүн амын хүүхдүүд үндэснийхээ соёлыг эзэмших, шашин шүтэх, төрөлх хэлээ сурч хэрэглэх эрхтэй.


    31. Амрах, тоглох, соёл урлагийн арга хэмжээнд оролцох эрх.

    Хүүхэд чөлөөт цагаараа тоглон наадаж, соёлын болон урлагийн үйл ажиллагаануудад оролцох эрхтэй.


    32. Хүүхдийг аюултай ажил хийхээс сэргийлэх.

    Хүүхэд өөрийн эрүүл мэнд, боловсрол хөгжилд муугаар нөлөөлөх аливаа хөдөлмөр эрхлэхээс хамгаалагдах эрхтэй. Хөдөлмөрлөдөг хүүхдийн ажлын орчин аюулгүй байх ёстой бөгөөд хөдөлмөрийг нь шударгаар үнэлсэн цалин хөлс авах эрхтэй.


    33. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй бодисоос хамгаалах.

    Хүүхэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх, үйлдвэрлэх болон борлуулахад оролцохоос хамгаалагдах эрхтэй.


    34. Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах.

    Төр нь хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамтын ямар нэгэн хэлбэрт өртүүлэхээс хамгаална.


    35. Хүүхдийг худалдахаас хамгаалах.

    Хүүхдийг худалдах, хулгайлах, хууль бусаар хил давуулах явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс заавал авч хэрэгжүүлнэ.


    36. Хүүхдийн мөлжлөгөөс хамгаалах.

    Хүүхдийг хохироох бүх төрлийн мөлжлөг, хүүхдийг ашиглах явдалтай төр тэмцэх үүрэгтэй.


    37. Эрх чөлөөгөө хасуулсан хүүхдийн эрх.

    Хүүхдийг тамлан зовоох, харгис хэрцгийгээр шийтгэх, хууль бусаар баривчлах, эрх чөлөөг нь хязгаарлах эрх хэнд ч байхгүй.


    38. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнөөс хамгаалах.

    Төр нь зэвсэгт мөргөлдөөний хохирогч болсон хүүхдүүдийг хамгаалах, асран халамжлах бололцоотой бүх арга хэмжээг авна.


    39. Хохирогч хүүхдийг нөхөн сэргээх, нийгэмд нэгтгэх.

    Төр нь хүчирхийлэл, үл хайхрах явдал болон бусад зүйл бус харилцаанаас хохирсон хүүхдэд бие бялдар, сэтгэл санааны нөхөн сэргээх арга хэмжээг авч, нийгмийн амьдралд буцан ороход нь боломжтой бүх хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.


    40. Шударга хууль эрх зүйн орчин.

    Хүүхэд эрхээ хамгаалуулах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломжоор хангагдаж, өөрийнх нь эрхийг хүндэтгэн үздэг шударга эрх зүйн тогтолцоогоор үйлчлүүлэх эрхтэй.


    41. Хүүхдэд илүү ээлтэй хуулийг мөрдөх.

    Тухайн улсын хууль тогтоомж нь хүүхдэд энэхүү Конвенцын зүйл заалтаас илүү боломж олгож байвал тэдгээр хуулийг дагаж мөрдвөл зохино.


    42. Хүн бүр хүүхдийн эрхийн тухай мэддэг байх.

    Хүүхэд эрхээ мэдэх эрхтэй. Насанд хүрэгчид хүүхдийн эрхүүдийг мэддэг байх ёстой бөгөөд эрхээ мэдэхэд нь хүүхдэд туслах үүрэгтэй.


    43 - 54. Хүүхдийн эрхийн тухай конвенц хэрхэн хэрэгждэг тухай заалтууд.

    Эдгээр зүйл заалтуудын дагуу тухайн улсын төр болон олон улсын байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаалж, хангахын төлөө ажиллана.


    Other projects implemented under the World Vision Program